Зар

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлийн төслийн уралдааны дүн

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын дунд төсөл сонгон шалгаруулсан УРАЛДААНЫ ДҮН

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.4 дэх хэсэг, 19-р зүйлийн 19.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан төслийн уралдаанд дараах байгууллагууд шалгарлаа. Үүнд:

  1. Бадрангуй урлаг ТББ
  2. Энгүйнаран ТББ
  3. Сэтгүүлч нийгмийн элч ТББ
  4. Сэтгүүлч хөтөч ТББ
  5. Сүүнтахилт ТББ
  6. Нийгмийн харилцаа судлал ТББ
  7. Сайны төлөөх өөрчлөлт ТББ
  8. Баялаг бүтээгч Монгол хүн ТББ
  9. Бие даасан хөгжил ТББ
  10. Олон нийтийн иргэний зөвлөл ТББ

Уралдаанд оролцож тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн нийт 58 төрийн бус байгууллагад талархал илэрхийлье.

Жич: Бусад ангиллын төслийн уралдааны дүнг удахгүй мэдээлэх болно.

Related posts

Завхан аймагт ажиллаж байна

Amaraa Chuluun

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээг нэмээгүй, харин ч бууруулсан.

admin admin

С.Бямбацогт: Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ.

ts@tsr@1

Leave a Comment