• Home
  • Uncategorized
  • Асуулт: Хүүхдийг хамгаалах тусгай хамгаалалт гэж байдаг уу?
Uncategorized

Асуулт: Хүүхдийг хамгаалах тусгай хамгаалалт гэж байдаг уу?

Хариулт: Хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх,  хэрвээ боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад этгээд, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх, хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх эсвэл хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх аргууд байж болно.

Аюулын эрсдэлийн зэрэг дунд, өндөр, эсхүл дараахь нөхцөл байдлыг байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авдаг. Үүнд:

  1. хүчирхийллийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;
  2. хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;
  3. хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;
  4. хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;
  5. хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 30 дугаар зүйл/

Related posts

How To Avoid Getting Fat When Working From Home

ts@tsr@1

АНУ-ын загас, зэрлэг ан амьтан хамгаалах албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Amaraa Chuluun

Хууль зүйн туслалцааны өдөрлөг зохион байгуулж байна.

admin admin

Leave a Comment