ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Асуулт: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл байж болзошгүй үед яах вэ? Би гомдол өгч болох эсэхээ мэдэхгүй байна.

Хариулт: Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.

Мөн Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй байдаг. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 29 дугаар зүйл/

Related posts

Асуулт: Ямар хүнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх өгдөг вэ?

user u

Асуулт: Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны хамгаалах байр арга хэлбэрийн талаар?

user u

Асуулт: Би нэг хүүхдийн асрагч юм аа. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлээс хэн хамгаалах ёстой вэ? Би гомдол гаргаж болох уу?

user u

Leave a Comment