Цаг үеийн мэдээ

БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-тэй хамтран “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчдод туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” бага хурлыг өнөөдөр /2019.12.06/ зохион байгууллаа.

Бага хуралд шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид болон дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотор бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг нөхөн сэргээх цогц үйлчилгээг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, санал солилцов.

Related posts

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2016 ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Bayanduuren b

Шторкны уралдааны 2-р байр – Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

admin admin

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн 2017 онд Монгол Улсад хийсэн айлчлалын тайлангийн төслийг хэлэлцэв

Bayanduuren b

Leave a Comment