• Home
  • Uncategorized
  • “БЯЦХАН ЗОРЧИГЧ” АЯНЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Uncategorized

“БЯЦХАН ЗОРЧИГЧ” АЯНЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх  зорилгоор зохион байгуулж буй “Бяцхан зорчигч” аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болж өндөрлөлөө.

“Бяцхан зорчигч” аяны нээлтийн үеэр анх Замын хөдөлгөөний дүрэм /1925.05.22/ батлагдаж байсан түүхэн өдөр тохиож байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна.

Related posts

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практик” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа

Amaraa Chuluun

Сэргийлэгч “2017.04.13” – Хяналтын камер

admin admin

Leave a Comment