Мэдээ мэдээлэл

ГХУС чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

 

Өнөөдөр Орхон аймгийн ГХУСАЗСЗ-өөс аймгийн Цагдаагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны  шийдвэрийг үндэслэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд засаг захиргааны анхан шатны нэгж багуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах ажилд  иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ-өөс  Цагдаагийн газар, Баян-Өндөр , Жаргалант сумын  багуудын  Засаг дарга нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.

Тус гэрээг оны эцэст дүгнэх бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц  гаргаж, гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн багуудыг шагнаж урамшуулах бөгөөд шагналын сан 5 сая төгрөг байна.

Related posts

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулж байна

Amaraa Chuluun

Шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлага хэвлэгдэн гарлаа

Amaraa Chuluun

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд багш нарын оролцоо” сургалт боллоо

Amaraa Chuluun

Leave a Comment