• Home
  • Мэдээ мэдээлэл
  • “ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЯВЦ, ҮР ДҮН: ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Мэдээ мэдээлэл

“ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЯВЦ, ҮР ДҮН: ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Хууль сахиулахын их сургууль хамтран  “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүн: шийдэл” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.09.07/ зохион байгууллаа.

Уулзалт-хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигтай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгжийн удирдлага, мэргэжилтэн, Монголын Криминологичдын холбооны эрдэмтэн, судлаач зэрэг 30 гаруй төлөөлөл оролцлоо.

Уулзалт-хэлэлцүүлгээр ХСИС-иас ХЗДХЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнг авч хэлэлцлээ.

Түүнчлэн, уг төслийн хүрээнд боловсруулсан “Хууль зүй, гэмт хэргийн статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ ҮСХ-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Үндэсний статистикийн хорооноос “Хууль зүй, гэмт хэргийн статистикийн үзүүлэлт тооцох аргачлал” батлаан гаргаснаар хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж, гэмт хэргийн статистикийн арга зүйн уялдаа, нэгдмэл байдал хангагдах юм.

 

Related posts

ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Bayanduuren b

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзав

Amaraa Chuluun

Сошиал уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

Leave a Comment