Цаг үеийн мэдээ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлаг  хамтран  “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагаа” үндэсний  гуравдугаар чуулган зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар бусад албаныхан оролцож байна.

Энэ удаагийн үндэсний чуулганд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн байгууллагуудын төлөөлөл оролцон шинэ хуулийн хэрэгжилт, олсон ололт, цаашид авах арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, зөвлөмж гаргах юм байна.

Related posts

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Bayanduuren b

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлийн төслийн уралдааны дүн

Amaraa Chuluun

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд багш нарын оролцоо” сургалт боллоо

Amaraa Chuluun

Leave a Comment