Гэр бүлийн хүчирхийлэл

ДАРХАН-УУЛ АЙМАГТ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛНА

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, салбар зөвлөл болон хамтарсан багийн гишүүдэд сургалт зохион байгуулах, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах асуудлаар ХЗДХЯ-ны ГХУСАЗЗАА-ны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал нь НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтэн нарын хамт 2018 оны 3 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Н.Цасчихэр, Хууль эрх зүйн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Д.Чагнаадорж нартай уулзалт, ярилцлага хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.

Related posts

Шторкны уралдаан 2-р байр – Архидан согтуурахтай тэмцэх

admin admin

“БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Bayanduuren b

ОРХОН АЙМАГТ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Bayanduuren b

Leave a Comment