Uncategorized

Дорнод аймагт ажиллалаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дорнод аймагт ажиллаж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох болон салбар зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай нь танилцаж, тодорхой асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Т.Ганзориг болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж аймгийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов.

Ажлын албанаас мөн үеэр зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх сургалт” зохион байгуулж аймгийн шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөгч, нийгмийн ажилтан зэрэг нийт 30 хүнийг хамрууллаа.

Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Дорнод аймгийн Баянхошуу боомтод “Хүн худалдаалах гэмт хэргийн хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулав. Уг сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтан болон ахлах улсын байцаагч 75 хүн оролцсон.

Related posts

Хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжиж буй төслийн тайлангийн хурал зохион байгуулав

Amaraa Chuluun

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай мэдээлэл хийж байна.

admin admin

Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийн оноо

Amaraa Chuluun

Leave a Comment