Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн тухай:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүрэг бүхий Дэд зөвлөлүүдийг ажиллуулж байна. Үүнд:
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
- Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
- Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
- Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл.