Мэдээ мэдээлэл

“ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж буй “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүүхэд, залуусыг цахим орчны аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээ, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн “GOOD SHARE” арга хэмжээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Фэйсбүүк группийн Монгол, Тайваний асуудал хариуцсан захирал Жорж Чен, “CallPro” компанийг хамтран үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Ундармаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан нарын зочид уригдан хүүхэд, залуучуудад цахим орчинд эерэг байхыг уриаллаа.

Related posts

Зөвлөлдөх уулзалт боллоо

Amaraa Chuluun

Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрх зүйн байгууллагын төлөөлөгч нартай уулзлаа

Amaraa Chuluun

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Bayanduuren b

Leave a Comment