Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ 2

Сонгон шалгаруулалтын нэр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үзүүлэх хууль зүйн болон хамгааллын тусламж, үйлчилгээний тусламж, үйлчилгээний стандартын төсөл боловсруулах.

  1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үзүүлэх хууль зүйн болон хамгааллын тусламж, үйлчилгээний тусламж, үйлчилгээний стандартын төсөл боловсруулах зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  3. Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 27-ний 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 211 тоот.

Утас: 51-265125.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

Төслийн уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт боллоо

Amaraa Chuluun

Уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчид шагналаа гардан авлаа.

Amaraa Chuluun

Leave a Comment