Uncategorized

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо : 2019-06-03

Сонгон шалгаруулалтын нэр: Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах гарын авлага боловсруулах.

1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах гарын авлага боловсруулах зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах 2019 оны төлөвлөгөөний хүрээнд хийгдэнэ.

3.Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

4.Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний 12:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 211 тоот.

Утас: 51-265125.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

Bayanduuren b

Уриалга

admin admin

ОРХОН АЙМАГТ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Bayanduuren b

Leave a Comment