Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Сонгон шалгаруулалтын нэр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартыг шинэчлэн боловсруулах

  1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартыг шинэчлэн боловсруулах зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  3. Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 211 тоот.

Утас: 51-265125.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

Шторкны уралдаан 2-р байр – Архидан согтуурахтай тэмцэх

admin admin

Үүрэн телефоны оператор компаниудтай уулзалт хийлээ.

admin admin

“ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЯВЦ, ҮР ДҮН: ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Bayanduuren b

Leave a Comment