Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Сонгон шалгаруулалтын нэр: Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хууль бус үйлдэл, түүний хууль зүйн зохицуулалтын талаарх олон улсын сайн туршлагын талаарх судлах судалгаа хийх

  1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хууль бус үйлдэл, түүний хууль зүйн зохицуулалтын талаарх олон улсын сайн туршлагын талаарх судлах судалгаа хийх зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэнэ.
  3. Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 27-ний 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 211 тоот.

Утас: 51-265125.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

Ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай

Amaraa Chuluun

Зөрчлийн тухай хуулиас

admin admin

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Bayanduuren b

Leave a Comment