Зар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Зөвлөх үйлчилгээний урилга

 

  1. Нэр: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэд зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажлын тайлан боловсруулж, хэвлүүлэх,
  2. Зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  3. Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлтэй хуулийн этгээдийг оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
  4. Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
  • Хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: Хэвлэх үйлдвэр/үйлчилгээ;
  • 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
  • Нийгмийн даатгал, татварын байгууллагад өргүй байх;
  • Мэргэшсэн хүний нөөцтэй, техник, тоног төхөөрөмжийн бүрэн чадвартай байх;
  • Санхүүжилтээс үл хамааран ажил гүйцэтгэх чадвартай байх;
  1. Хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах мэдээллийг ирүүлнэ.
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын байгууллагын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа;
  • Харилцагч банкны тодорхойлолт;
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан;
  • Ижил төрлийн ажлын туршлага;
  1. Сонирхсон хуулийн этгээд материалаа дор дурдсан хаягаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр,

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба

Утас: 51-265125

И-мэйл: otgonjargal@mojha.gov.mn

Related posts

Зөрчлийн тухай хуулиас

admin admin

Говь-Алтай аймагт ажиллалаа

Amaraa Chuluun

ҮНИЙН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ

Amaraa Chuluun

Leave a Comment