Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА/REQUEST FOR EXPRESSION OF INTEREST

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭСРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ ЧАНАРЫН СУДАЛГАА ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яам,  Азийн хөгжлийн банк хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: (i) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамтарсан багийн үйлчилгээ болон тэдэнд амьжиргааны дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ;(ii) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээгчдийн ур чадавхыг бэхжүүлнэ; (iii) Үүрэг хүлээгчдийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон хохирогч хамгааллын үйлчилгээний тухай хандлагыг өөрчлөн сайжруулна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгааг хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилтууд

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгааг хийн хүчирхийллийн зонхилох хэлбэр, онцлог шинж, шалтгаан нөхцөлийг тодорхойлно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, мэдээлэх болон хууль зүй, нийгмийн тусламж үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжилтэд дүн шинжилгээг хийнэ. Судалгааны үр дүнд үндэслэн үе тэнгийн сургагч багш бэлтгэн, дэмжих бүлэг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн төслийн үйл ажиллагааг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгааны ажлын бүтэц, төлөвлөгөөг боловсруулан төслийн зорилтот хүн амын дунд хийнэ.

Үйлчилгээний хүрээ

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулан, төслийн зорилтот орон нутагт чанарын судалгааг хийх ба 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд энэхүү зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ.  Хөгжлиийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн зонхилох хэлбэр, онцлог шинж, шалтгаан нөхцөлийг тодорхойлно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, мэдээлэх болон хууль зүй, нийгмийн тусламж үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжилтэд дүн шинжилгээг хийнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу. CMS http://csrn.adb.org.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг харуулсан байдлаар холбогдох баримт материалыг өгнө.Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу(CSRN) доорх холбоосноос 2019 оны 10 дугаар сарын 30-нийөдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү. https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=154515 Стандарт Зөвлөх үйлчилгээний урилгын маягт, багийн гишүүдийн товч намтарыг бүрдүүлэн оролцоно.

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих:

Худалдан авалт хариуцсан ажилтан, Цахим хаяг: procurement.g9198@gmail.com

“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэйтэмцэх”төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж 6/1

Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 976-51-267533, Fax: 976-51-267533

 

REQUEST FOR EXPRESSION OF INTEREST

CONSULTANCY SERVICE FOR CONDUCTING QUALITATIVE RESEARCH ON DOMESTIC VIOLENCE AMONG PERSONS WITH DISABILITIES

The Combating Domestic Violence Against Women and Children (Grant 9198-MON) is being implemented by the Ministry of Justice and Home Affairs (MOJHA) and administered by Asian Development Bank (ADB) with funding of the Government of Japan. The project aims to deliver three main outputs: (i) multi-disciplinary response and livelihood assistance services to domestic violence survivors delivered; (ii) capacity of key officials and staff responsible for protection and rehabilitation services for domestic violence survivors improved; and (iii) behavior of key stakeholders on prevention, reporting, and protection of survivors improved. Outcome of the project is the quality of and access to prevention and multi-disciplinary response to domestic violence strengthened. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/51217-001/main. The MOJHA intends to recruit a national consulting firm to conduct qualitative research on domestic violence among persons with disabilities.

OBJECTIVE OF THE ASSINGMENT

The consulting firm will conduct qualitative research on domestic violence among persons with disabilities. The research findings will allow to understand the extent, specific forms and factors relating to domestic violence against persons with disabilities. The research will also determine the current understanding and behavior of persons with disabilities towards recognition, reporting and seeking for the services. The findings will feed into the design of the project activities to train peer educator persons with disabilities and to establish peer support groups of persons with disabilities. The consulting firm is expected to design and conduct the qualitative research on domestic violence against persons with disabilities.

SCOPE OF WORK

The consulting firm will engage from January to March 2020 to design and conduct and qualitative research on domestic violence among persons with disabilities in five project sites of the Combating Domestic Violence against Women and Children, 2019-2022. The scope of the work is to assess the current situation of persons with disabilities in terms of domestic violence issues, including specific forms and factors relating to domestic violence among persons with disabilities. The research will also determine the current understanding and behavior of persons with disabilities towards recognition, reporting and seeking for the services. The full Terms of Reference can be found at ADB CMS http://csrn.adb.org.

SELECTION CRITERIA AND REQUIREMENTS

Consultants will be selected in accordance with the procedures set out in the current edition of the User’s Guide to Selection of Consulting Services for Borrowers.  Interested consulting firms must provide information indicating that they are qualified to perform the services (brochures, description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skills among staff, etc.). Consultants may associate to enhance their qualifications.

SUBMISSION REQUIREMENTS

Interested consulting firms should apply through ADB’S Consulting Services Recruitment Notice (CSRN) following the link below by October 30, 2019, 10:00 pm (Ulaanbaatar time)

Link https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=154515 . Standard template of EOIs and expert CVs shall be used in the submission.

OFF-LINE EXPRESSION OF INTERESTS WILL NOT BE RECEIVED.

Contact information:

Procurement Specialist, Email: procurement.g9198@gmail.com

“Combating domestic violence against women and children” project

Project Implementation Unit

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, Trade street 6/1

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-51-267533, Fax: 976-51-267533

Related posts

Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрөлд I байр эзэлсэн бүтээл

Amaraa Chuluun

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Bayanduuren b

Аж ахуйн нэгжийн ажилтнуудад мэдээлэл хийлээ

Amaraa Chuluun

Leave a Comment