Зар Сонгон шалгаруулалт

Зөвлөх үйлчилгээний урилга/REQUEST FOR EXPRESSION OF INTEREST

 

 

 

ЗАН ҮЙЛ, ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

(Суурь болон Төгсгөлийн судалгаа)

Хууль зүй, дотоод хэргийн яам,  Азийн хөгжлийн банк хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”  төслийг хэрэгжүүлж байна.  Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: (i) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамтарсан багийн үйлчилгээ болон тэдэнд амьжиргааны дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ; (ii) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээгчдийн ур чадавхыг бэхжүүлнэ; (iii) Үүрэг хүлээгчдийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон хохирогч хамгааллын үйлчилгээний тухай хандлагыг өөрчлөн сайжруулна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу https://www.adb.org/projects/51217-001/main. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилтууд

Үнэлгээний зорилго нь Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөөг шинжлэн, үнэлэлт дүгнэлт хийхэд оршино. Үүнд төслийн зорилтот орон нутгийн хэмжээнд зан үйл, хандлагад нөлөөлсөн байдлыг үнэлгээний үр дүнгээс тодорхойлох бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл, зонхилох хэлбэр болон шалтгаан нөхцөлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ.

Үйлчилгээний хүрээ

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулан, төслийн зорилтот орон нутагт үр дүнгийн үнэлгээг хийх ба 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд 2 жилийн хугацаанд энэхүү зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ. Зөвлөх үйлчилгээ хоёр үе шаттайгаар хэрэгжинэ (1) Суурь судалгаа хийх (2019-2020) ба (2) Төгсгөлийн судалгаа хийх (2022). Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд төслийн зорилтод орон нутгийн оролцогчдын зан үйл, хандлагад нөлөөлсөн байдлыг тодорхойлон, мэдээлэл харилцааны ажлууд хэрхэн үр нөлөө үзүүлснийг хэмжинэ. Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт, үнэлгээний ажлын хүрээ болон бусад холбогдох судалгааны материалыг судлах нь ажлын даалгаврын нэг хэсэг болно. Үр дүнгийн үнэлгээг төслийг хэрэгжүүлэхээс өмнө буюу хэрэгжилтийн төгсгөлийн үетэй харьцуулсан байдлаар хийнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу CMS http://csrn.adb.org.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг харуулсан байдлаар холбогдох баримт материалыг өгнө. Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

АХБ-ны зөвлөх сонгон шалгаруулах журмын дагуу (CSRN) доорх холбоосоор 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү. https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=154135

Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх стандарт маягт болон мэргэжилтний товч намтрыг бүрдүүлэн оролцоно.

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих:

Худалдан авалтын мэргэжилтэн, Цахим хаяг: procurement.g9198@gmail.com

Хүүхэд,эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж 6/1

Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 976-51-267533, Fax: 976-51-267533

CONSULTANCY SERVICE FOR CONDUCTING OUTCOME EVALUATION STUDIES FOR BEHAVIOR CHANGE COMMUNICATION ACTIVITIES

(Baseline and End-line studies)

The Combating Domestic Violence Against Women and Children (Grant 9198-MON) is being implemented by the Ministry of Justice and Home Affairs (MOJHA) and administered by Asian Development Bank (ADB) with funding of the Government of Japan. The project aims to deliver three main outputs: (i) multi-disciplinary response and livelihood assistance services to domestic violence survivors delivered; (ii) capacity of key officials and staff responsible for protection and rehabilitation services for domestic violence survivors improved; and (iii) behavior of key stakeholders on prevention, reporting, and protection of survivors improved. Outcome of the project is the quality of and access to prevention and multi-disciplinary response to domestic violence strengthened. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/51217-001/main. The MOJHA intends to recruit a national consulting firm to conduct outcome evaluation studies for behavior change communication activities.

OBJECTIVE OF THE ASSIGNMENT

The objective of the consultancy service is to assess the behavior change communication component’s performance against its objectives on improvement of behavior of key stakeholders on prevention, reporting, and protection of survivors. The evaluation findings will determine scope of behavior changes of target group and attributions of behavior change communication component to the project achievement. To the extent possible, the evaluation results will feed into the modification of project activities and allow to understand behavior pattern, specific forms, and factors relating to domestic violence.

SCOPE OF WORK

The consultancy service will be engaged for over 2 years period to work on an intermittent basis from December 2019 to December 2022, to design and conduct an outcome evaluation for behavior change communication component on improved prevention, reporting of domestic violence and protection of survivors and families. The consultancy service will be implemented in two phases (1) Conduct base-line survey (2019-2020) and (2) Conduct end-line survey (2022) . The scope of the service is the evaluation of the BCC component’s effectiveness and efficiency in achieving the expected key deliverables, assessment of impacts on behavior change communication. Desk review of supplementary research on behavior change communication strategy and action plans, behavior change communication monitoring and evaluation framework is also part of the assignment. Comparative and qualitative analysis over the pre- and post-intervention scenarios for behavior change communication outcome activities will be conducted. The full Terms of Reference can be found at ADB CMS http://csrn.adb.org.

SELECTION CRITERIA AND REQUIREMENTS

Consultants will be selected in accordance with the procedures set out in the current edition of the User’s Guide to Selection of Consulting Services for Borrowers.  Interested consulting firms must provide information indicating that they are qualified to perform the services (brochures, description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skills among staff, etc.). Consultants may associate to enhance their qualifications.

SUBMISSION REQUIREMENTS

Interested consulting firms should apply through ADB’S Consulting Services Recruitment Notice (CSRN) following the link below by 28 October 2019, 10:00 pm (Ulaanbaatar time) link https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=154135. Standard template of EOIs and expert CVs shall be used in the submission.

OFF-LINE EXPRESSION OF INTERESTS WILL NOT BE RECEIVED.

Contact information:

Procurement officer, E-mail: procurement.g9198@gmail.com

Combating Domestic Violence Against Women and Children

Project Implementation Unit

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, Trade street 6/1

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-51-267533, Fax: 976-51-267533

 

Related posts

Бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа

Amaraa Chuluun

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Bayanduuren b

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ СУРГАЛАА

Amaraa Chuluun

Leave a Comment