Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗАРЛАЖ БАЙНА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Цахим орчинд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  2. Цахим орчинд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  3. Мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ажлын туршлага, хүний нөөц, ижил төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлага) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 206 тоот.

Утас: 51-260042.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт ажиллалаа

Amaraa Chuluun

ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Bayanduuren b

Leave a Comment