Топ мэдээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗАРЛАЖ БАЙНА

Сонгон шалгаруулалтын нэр:  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартын төсөл боловсруулах.

  1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартын төсөл боловсруулах зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг хүсэлт ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  3. Хүсэлт ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд хүсэлтээ дор дурдсан хаягаар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 206 тоот.

Утас: 51-260042.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ХҮНИЙГ ТАНИХ, ИЛРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

Дэд зөвлөл хуралдлаа

Amaraa Chuluun

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Bayanduuren b

Leave a Comment