Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗАРЛАЖ БАЙНА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:  Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх, өргөдөл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэдэд богино хэмжээний сурталчилгаа бэлтгэн нийгмийн сүлжээгээр түгээх.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  2. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх, өргөдөл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар богино хэмжээний сурталчилгаа бэлтгэн нийгмийн сүлжээгээр түгээх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруултад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  3. Мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ажлын туршлага, хүний нөөц, ижил төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлага) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 206 тоот.

Утас: 51-260042.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

Монгол улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал

admin admin

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Bayanduuren b

ЦАХИМ ОРЧИНД #ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ

Bayanduuren b

Leave a Comment