• Home
  • Мэдээ мэдээлэл
  • ОРХОН АЙМАГТ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМАГТ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Монгол Улсад 2017 онд бүртгэгдсэн нийт зам тээврийн хэргийн 60 хувь нь үүний дотор хүний амь нас хохирсон ослын 80 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байдалд дүгнэлт хийж энэ төрлийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангйин дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” бүсийн зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон бусад байгууллагуудын төлөөлөл, судлаач нар оролцож байгаа бөгөөд Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээ түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Автозамын засвар ашиглалтын байгууллагуудын үүрэг оролцоо, орон нутгийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн ажилд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж “Зөвлөмж” гаргана.

 

Related posts

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалтууд үргэлжилж байна

Amaraa Chuluun

Эгэл гавьяа

admin admin

Шторкны уралдаанд 3-р байранд шалгарсан бүтээл

admin admin

Leave a Comment