Сонгон шалгаруулалтын нэр: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвлөлийн ажлын албаны стратеги төлөвлөгөө боловсруулах.
Хийгдэх ажил: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны 2021-2025 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах, шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх, ажлын албаны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулах.
Энэхүү ажлыг гүйцэтгэх хүсэлтэй хуулийн этгээдийг оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
- Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
- Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх туршлагатай сүүлийн 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх хуулийн этгээд эсвэл мэргэшсэн системийн шинжээч, эрх зүйч, эдийн засагчтай 3-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй баг байж болно;
- Мэргэшсэн хүний нөөцтэй, техник, тоног төхөөрөмжийн бүрэн чадвартай байх;
- Санхүүжилтээс үл хамааран ажил гүйцэтгэх чадвартай байх;
- Хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах мэдээллийг ирүүлнэ.
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Татварын байгууллагын тодорхойлолт;
- Харилцагч банкны тодорхойлолт;
- Ижил төрлийн ажлын туршлага;
Сонирхсон хуулийн этгээд материалаа дор дурдсан хаягаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба
Утас: 51-265125
И-мэйл: bayanduuren@mojha.gov.mn