Мэдээ мэдээлэл

“ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА”

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй “Unfriend” хөдөлгөөний хүрээнд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2018.09.07/ Төрийн ордонд боллоо.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын дэргэдэх Цахим бодлогын түр хорооноос санаачлан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, “А.Баттулга” сан дэмжин ажилласан юм.

Хэлэлцүүлэгт хууль сахиулах байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн алба  хаагчид, ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагчид болон эцэг эхийн төлөөлөл 800 гаруй төлөөлөгч оролцож хүүхдийг хэрхэн цахим гэмт хэрэг, халдлагаас хамгаалах тухай хэлэлцлээ.

Related posts

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалтууд үргэлжилж байна

Amaraa Chuluun

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх 6 дахь илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ

Amaraa Chuluun

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практик” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа

Amaraa Chuluun

Leave a Comment