Зар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ

(Дахин зарлал)

зорилго

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж АХБ-ны цахим хуудаснаас авна уу. https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллах Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэшсэн, бие даасан зөвлөхийн (7 хүн/сар, завсарлагатай) сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь төслийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний  хүрээнд заасны дагуу хүлээгдэж буй үр дүн, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэлийг тогтмол хянаж, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран мэдээлэл цуглуулан анализ, дүн шинжилгээ хийхэд оршино.

Aжлын хүрээ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нь төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөө боловсруулах; ТНХ-д дэмжлэг үзүүлж, холбогдох мэргэжилтнүүд болон ХЗДХЯ, Үндэсний статистикийн хороо, ХНХЯ-аас шаардлагатай мэдээлэл цуглуулах;  Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийг тогтмол цуглуулж, тухайн мэдээлэлд чанарын баталгаажилт хийх,  шалган залруулах шаардлагатай арга хэмжээ авах; Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагааны үр дүнг хэмжих; Тусламжийн 107 дугаар утасны дуудлагын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх;  Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, бүртгэх, хариу арга хэмжээ авах зан үйл, хандлагад өөрчлөлт гарч  байгаа эсэх, үйлчилгээ сайжирч байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх ажлууд тус тус орно.

АЖЛЫН ДААЛГАВАР/ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН 

  1. Төслийн баримт бичиг, төслийн хяналт-шинжилгээ үнэлгээний хүрээ (ТХШҮХ)-г хянаж,төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэн, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлж гарах үр дүн/бүтээгдэхүүний эцсийн хугацаа, шалгуур үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлно;
  2. Төслийн гүйцэтгэлийн хяналтын системийг боловсруулж, үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлан, үр дүнгийн үнэлгээг хийх, тэдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангах талаар тусгана;
  • ТТХШҮХ-ний дагуу төслийг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах чиглэлээр хяналт үнэлгээний механизм бий болгоход ТХН-д дэмжлэг үзүүлнэ;
  1. ТТХШҮХ-д тусгасан зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг хянана;
  2. Төслийн мэдээлэл цуглуулах ажилд, холбогдох мэргэжилтнээс ирүүлсэн саналыг хянан, хамтран ажиллана;
  3. ТТХШҮХ-д зааснаар холбогдох үзүүлэлтийг нэгтгэхэд ялангуяа ХЗДХЯ, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг авна;
  • Захиргааны болон хяналт-шинжилгээний холбогдолтой мэдээллийг тогтмол цуглуулж, тухайн мэдээлэлд чанарын баталгаажилт хийх,  шалган залруулах шаардлагатай арга хэмжээ авч ажиллана;
  • Төслийн гүйцэтгэлийн тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуурын дагуу тогтмол боловсруулж(жилийн, хагас жилийн, улирлын) төслийн захирлаар батлуулах;
  1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хуваарийн дагуу ХЗДХЯ, СЯ, АХБ-д хүргүүлнэ;
  2. Төслийн удирдах хороо, Төслийн захирал, ТХН-д төслийн хэрэгжилтийн нөхцөл байдал, шаардлагатай гэж үзвэл хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 Нийгмийн шинжлэх ухаан, статистик, эсвэл эдийн засгийн болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.

  1. Ерөнхий ажлын туршлага 8 жил байна.
  2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр 5 жил ажилласан.
  3. Тандалт судалгаа хийж, судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиглэлээр ажилласан туршлагатай байвал давуу тал болно.
  4. Англи хэлний өндөр мэдлэг, чадвартай байх шаардлагатай.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн хөгжлийн банкны зөвлөх сонгон шалгаруулах (CSRN) дараах цахим холбоосоор https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155065 орж бүртгүүлэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) стандартын дагуу материалаа илгээнэ.

Дарааах материалыг цахим бүртгэлийн системд ЗААВАЛ хавсаргаж оруулна. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  2. Хувь хүний товч намтар
  3. Боловсролын зэргийн дипломын хуулбар
  4. Өмнө эсвэл одоо ажиллаж байгаа ажил олгогчийн 2 тодорхойлох  захидал

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих хаяг:

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл

Хууль зүй, дотоод хэргийн яам

Утас: 976-77449198

Цахим хаяг: procurement.g9198@gmail.com

CONSULTING SERVICE RECRUITMENT NOTICE

MONITORING AND EVALUATION CONSULTANT

(Re-advertisement)

 Objective and Purpose of the Assignment

The “Combating Domestic Violence Against Women and Children” project financed by a grant from the Japan Fund for Poverty Reduction, administered by Asian Development Bank. The Grant Agreement was signed by the Government of Mongolia and the Asian Development Bank has become effective on 1 February 2019. The Ministry of Justice and Home Affairs (MOJHA) is the project executive agency (EA) and the Project Implementation Unit (PIU) was established under the Secretariat of Coordination Council for Crime Prevention (SCCCP), MOJHA. Detailed information of the project can be obtained from: https://www.adb.org/projects/51217-001/main.

The MOJHA intends to recruit a qualified Monitoring & Evaluation Specialist (7 person/months, intermittent basis) as an individual consultant, to support the EA in implementing the project.

The purpose of assignment is to ensure adequate monitoring of the Design Monitoring Framework (DMF) of the project and provide inputs in the regular monitoring reports produced for the project. The specialist will be responsible for interacting with different specialists working on aspects of the project, ensuring that relevant data is properly collected and analysed.

Scope of Work

Scope of the M&E specialist will review the project documentation and DMF, create a work plan identifying sequence of products, timing of different inputs, deadlines for delivery of data and indicators; assist PIU in establishing a mechanism for implementation, monitoring and reporting of the DMF from the relevant consultants; interact and review the inputs of consultants working on project related data collection systems; obtain and compile relevant indicators from the sources referred to in the DMF, in particular the MOJHA, the National Statistical Office, and MLSP; all data sources that can be obtained on a quarterly  basis, primarily administrative data, monitoring should occur on a continuous basis to verify data quality and ensure that any eventual corrective measures are taken; overall responsibility for producing the project annual progress and relevant monitoring reports, including use of data analytics of a helpline#107to measure the BCC outcome on helpline promotion and utilization to see whether reporting and referral behaviors changed.

Detailed Task and/or Expected outputs 

  • (i) Review the project documentation and DMF, create a work plan identifying sequence of products, timing of different inputs, deadlines for delivery of data and indicators;
  • (ii) Develop the Project Performance Monitoring System (PPMS) that is coherent and results-based approach to project planning, performance reporting, and evaluation of results;
  • (iii) Support the PIU in establishing a mechanism for implementation, monitoring, and reporting of the Design and Monitoring Framework;
  • (iv) Assess the achievement of the DMF target indicators and milestones;
  • (v) Interact and review the inputs of consultants working on project related data collection systems;
  • (vi) Obtain and compile relevant indicators from the sources referred in the DMF, in particular the MOJHA, the National Statistical Office, and Ministry of Labour and Social Protection;
  • Ensure all data sources are obtained and administrative data, monitoring should occur on a continuous basis to verify data quality and ensure that any eventual corrective measures are taken;
  • Develop the types and frequency of the project performance reports (e.g. annual, semi-annual and quarterly progress reports) for approval by the Project Director;
  • (ix) Produce the reports and ensure timely submission to the EA, MOF and ADB, as needed;
  • (x) Prepare the briefings for the Project Steering Committee, the Project Director and the PIU team on the overall project implementation status and recommendations for improvement.

 Minimum Qualification Requirement

 A master’s or higher degree in relevant social science discipline, statistics or economics;

  1. Minimum general experience should be 8 years as of M&E;
  2. Minimum specific experience should be 5 years of working experience as of M&E expert
  3. An experience in conducting and analysing surveys and working with administrative data would be advantage
  4. English language fluency is required.

Application submission procedure

Interested individuals should apply through ADB’S Consulting Services Recruitment Notice (CSRN) following the link below by 23 February 2020, 10:00 pm (Ulaanbaatar time).

Link https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155060

The following documents MUST be submitted/uploaded to the CMS.

  1. Cover letter/Request for Expression of Interest
  2. Curriculum vitae/Resume
  3. Copies of diplomas of academic degrees
  4. Two Reference Letters from previous and or current employer

Off-line Expression of Interests (Applications) will not be received.

Contact information:

Attn: Combating Domestic Violence Against Women and Children Project

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, Trade Street 6/1

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-77449198

E-mail: procurement.g9198@gmail.com

Related posts

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Bayanduuren b

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Bayanduuren b

Зөрчлийн тухай хуулиас

admin admin

Leave a Comment