Топ мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

(Дахин зарлал)

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: (i) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах; (ii) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн хамгааллын болон нөхөн сэргээх нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх; (iii) гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх талаар олон нийтийн зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны ажлуудыг хэрэгжүүлнэ. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим холбоосноос авна уу https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

Зорилго, зорилтууд

Зөвлөх үйлчилгээний зорилго нь сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж, төслийн зорилтот орон нутагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 150 эмэгтэйд санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт зохион байгуулна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн хувьд бие даасан байдлыг дэмжих замаар бичил төслийг туршилтаар хэрэгжүүлнэ. Гарааны бизнестэй болж амжилттай хэрэгжсэн 25 эмэгтэйн түүхийг баримтжуулан, Зан үйл, хандлагад нөлөөлөх үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх өөр зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн тайланд тусгах талаар хамтран ажиллана.

Үйлчилгээний хүрээ

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хооронд ажиллана. Төслийн зорилтот орон нутагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж, сургалт зохион байгуулна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн хувьд бие даасан байдлыг дэмжих замаар бичил төслийг туршилтаар хэрэгжүүлнэ. Амжилттай хэрэгжсэн 25 эмэгтэйн түүхийг баримтжуулан, Зан үйл, хандлагад нөлөөлөх үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх өөр зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн тайланд тусгах талаар хамтран ажиллана. Төслийн удирдлагын баримт бичигт тусгасан төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд заасан үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хянан, гүйцэтгэлийг тайлагнана. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу. CMS http://csrn.adb.org.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу сонгон шалгаруулна. Зөвлөхүүдийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны бодлого (2017 онд, өөрчлөлт орсон), АХБ-ны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журамд (2017 онд, өөрчлөлт орсон) тусгасан журмын дагуу сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг харуулсан байдлаар холбогдох баримт материалыг өгнө. Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу(CSRN) доорх холбоосноос 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү. https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155901.

Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх стандарт урилгын маягт болон мэргэжилтний товч намтрыг бүрдүүлэн оролцоно.

 Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

 Холбоо барих:

Худалдан авалт хариуцсан ажилтан, Цахим хаяг: procurement.g9198@gmail.com

“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4

Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 976-77449198

CONSULTING SERVICE RECRUITMENT NOTICE

CONSULTANCY SERVICE FOR CONDUCTING TrainingS on financial and legal literacy, and implementation of a pilot economic empowerment program for survivor women of domestic violence

(Re-Advertisement)

The Combating Domestic Violence Against Women and Children (Grant 9198-MON) project is being implemented by the Ministry of Justice and Home Affairs (MOJHA) and administered by Asian Development Bank (ADB) with funding of the Government of Japan. The project aims to deliver three main outputs: (i) multi-disciplinary response and livelihood assistance services to domestic violence survivors delivered; (ii) capacity of key officials and staff responsible for protection and rehabilitation services for domestic violence survivors improved; and (iii) behavior of key stakeholders on prevention, reporting, and protection of survivors improved. Outcome of the project is the quality of and access to prevention and multi-disciplinary response to domestic violence strengthened. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/51217-001/main.

The MOJHA intends to recruit a national consulting firm to conduct series of trainings on financial and legal literacy, and implementation of a pilot economic empowerment program for survivor women of domestic violence.

OBJECTIVE OF THE ASSINGMENT

The purpose of the assignment is to develop training manuals and train 150 domestic violence survivors on financial and legal literacy programs and including self-awareness and personal development tools through two phases of training in project target sites. The assignment also includes an implementation of a pilot small-scale program for domestic violence survivors. 25 success stories of the empowered women of the small-scale program will be documented as part of the BCC outcome evaluation findings.

SCOPE OF WORK

The consulting firm will engage from June 2020 to December 2022 (continues) to design and implement training program for domestic violence survivors in project target sites. The training consists of two-phases and including development of training manuals on financial and legal literacies and business proposal development. The consulting firm will implement the pilot small-scale grant program on economic empowerment among the domestic violence survivors. The consulting firm is expected to provide input in 25 success stories on economically empowered survivor women to the BCC consulting firm. The consulting firm is expected to monitor and report in line with the Project Design and Monitoring Framework and on the performance against the indicators for the output. The full Terms of Reference can be found at ADB CMS http://csrn.adb.org.

SELECTION CRITERIA AND REQUIREMENTS

EOI will be evaluated based on consulting firm’s competencies related to management, technical, geographic competence, and proposed team of expert’s qualifications. Consultants will be selected in accordance with the procedures set out in the ADB Procurement Policy (2017, as amended time to time) and Procurement Regulation for ADB Borrowers (2017, as amended time to time). Interested consulting firms must provide information indicating that they are qualified to perform the services (brochures, description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skills among staff, etc.). Consultants may associate to enhance their qualifications.

SUBMISSION REQUIREMENTS

Interested consulting firms should apply through ADB’S Consulting Services Recruitment Notice (CSRN) following the link below by April 10, 2020, 10:00 pm (Ulaanbaatar time) link https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155901. Standard template of EOIs and expert CVs shall be used in the submission.

OFF-LINE EXPRESSION OF INTERESTS WILL NOT BE RECEIVED.

Contact information:

Attn: Procurement Specialist

Room 606, Project Implementation Unit

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, B.Shirendeviin gudamj 8/4

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-51-77449198

Email: procurement.g9198@gmail.com

Related posts

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ АЛБА ХААГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Bayanduuren b

Шторкны уралдаанд 1-р байранд шалгарсан бүтээл

admin admin

Leave a Comment