Зар Сонгон шалгаруулалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

(дахин зарлал)

 

Огноо: 2020 оны 03 дугаар сарын 24

Зээл/Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: БТ9198-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл

Гэрээний дугаар ба нэр: W001/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил

  1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (АХБ)-аас БТ9198-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээнүүдийн төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендер шалгаруулалт нь АХБ -ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээ байгуулахаар тендер ирүүлж болно. Тендерт оролцогчид нэгээс дээш гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд үнийн хөнгөлөлт санал болгохыг зөвшөөрөх ба уг үнийн хөнгөлөлтийг тендерийн маягтад тусгасан байна.

  1. Хууль зүй, дотоод хэргийн яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчийг Багц №1: W001-1/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил, Налайх дүүрэг, Улаанбаатар хот; Багц №2: W001-2/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил, Улаангом сум, Увс аймаг (“Ажил гэх”) ажлын барилга засварын ажлыг хийж гүйцэтгэх, дуусгах тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.
  2. Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.
  3. Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

БАРИЛГЫН АЖЛЫН ТУРШЛАГА

Багц №1: W001-1/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил, Налайх дүүрэг, Улаанбаатар хот.

Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 32,000,000 төгрөгөөс доошгүй байх.

Багц №2: W001-2/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил, Улаангом сум, Увс аймаг.

Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 224,000,000 төгрөгөөс доошгүй байх.

САНХҮҮГИЙН ШААРДЛАГА

Тендерт оролцогчийн одоогийн санхүүгийн чадавхыг харуулах үүднээс сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, эсхүл тендерт оролцогчийн харьяа орны хуулиар аудитаар баталгаажуулахыг үл шаардсан бол захиалагчийн зөвшөөрөх бусад хэлбэрийн санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцох ба энэ зөрүү нь ашигтай байвал зохино.

Багц №1: W001-1/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил, Налайх дүүрэг, Улаанбаатар хот

Сүүлийн 3 жилд хэрэгжиж байгаа эсхүл хэрэгжиж дууссан гэрээт ажлын хүрээнд хийгдсэн нийт баталгаат төлбөрийн дүнгээр тооцож гаргасан барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ 40,000,000 төгрөг.

Багц №2: W001-2/2020 Түр хамгаалах байрны барилгын засварын ажил, Улаангом сум, Увс аймаг.

Сүүлийн 3 жилд хэрэгжиж байгаа эсхүл хэрэгжиж дууссан гэрээт ажлын хүрээнд хийгдсэн нийт баталгаат төлбөрийн дүнгээр тооцож гаргасан барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ 280,000,000 төгрөг.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУГААР БА НЭР:

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өргөт бүтээцэт барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил;

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны  тохижилтын ажил.

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно.

Энэхүү шаардлагыг хангахын тулд гадаадын тендерт оролцогч дээр дурдсан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй үндэсний компанитай туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж болно.

  1. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: Монгол Улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, 606 тоот өрөө “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” Төсөл хэрэгжүүлэх нэгж Цахим шуудангийн хаяг: procurement.g9198@gmail.com; Утас: 976- 77449198
  2. Тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дор дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 100,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийг Төрийн сан 100900011733 тоот дансанд шилжүүлсэн байна.
  3. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 17 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар)-аас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын V байр, Худалдааны гудамж 6/1, Чингэлтэй дүүрэг, 6 давхар, 606 тоот, Улаанбаатар хот-д тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц тендерийг нэн даруй нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.

Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”

Төсөл хэрэгжүүлэх нэгж

606 тоот өрөө

Засгийн газрын V байр

Утас: 976- 77449198

Related posts

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд нийгмийн ажилтны оролцоо” сургалт боллоо

Amaraa Chuluun

“ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

ЦАХИМ ОРЧИНД #ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ

Bayanduuren b

Leave a Comment