Зар Сонгон шалгаруулалт

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛНА

 

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛНА 

ОРОН НУТГИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ (УВС АЙМАГ)

Хууль зүй, дотоод хэргийн яам,  Азийн хөгжлийн банк хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”  төслийг хэрэгжүүлж байна.  Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: (i) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамтарсан багийн үйлчилгээ болон тэдэнд амьжиргааны дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ; (ii) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээгчдийн ур чадавхыг бэхжүүлнэ; (iii) Үүрэг хүлээгчдийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон хохирогч хамгааллын үйлчилгээний тухай хандлагыг өөрчлөн сайжруулна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж харна уу. https://www.adb.org/projects/51217-001/main

Төсөл нь Увс, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжинэ. Төсөл хэрэгжих Увс аймагт 1 төслийн зохицуулагчийг тухайн орон нутагт ажиллуулна. Орон нутаг хариуцсан төслийн зохицуулагч  нь Увс аймагт бүтэн цагаар, 28 хүн/сараар ажиллана.

Ажлын хүрээ

Орон нутаг хариуцсан төслийн зохицуулагч нь төслийн зохицуулагчийн удирдлага дор ажиллах бөгөөд тухайн аймгийн түвшинд гүйцэтгэх төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж зохион байгуулалтаар ханган ажиллана.

Хариуцах ажил

Орон нутгийн төслийн зохицуулагчид дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Азийн хөгжлийн банкны төслийн гүйцэтгэлийн менежментийн системд заасан тайлангийн загварын дагуу улирлын болон жилийн тайланг бэлтгэж аймгийн холбогдох удирдлагууд болон төслийн зохицуулагчид танилцуулах;
  • Орон нутаг дахь төслийн удирдах дэд хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх;
  • Аймаг, дүүргийн түвшинд хийгдэж буй төслийн хүрээнд хийгдэх барилгын ажил, сургалт, үнэлгээ болон мэдээлэл цуглуулах зэрэг төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин, зохицуулалтаар ханган ажиллах ба төслийн зохицуулагчид тайлагнах;
  • Төслийн хүрээнд тухайн орон нутагт гүйцэтгэж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн чанарт хяналт тавин төслийн зохицуулагчид мэдээлэх;
  • Жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж, төслийн зохицуулагчаар батлуулах;
  • Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд гэр бүлийн хүчирхийллийг даван туулсан эмэгтэйчүүдийг хамруулж, тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх;
  • Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнууд болон хамтарсан багийн гишүүдийн өрсөлдөөнт тэтгэлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Дээрх өрсөлдөөнт тэтгэлэгт шалгарсан төслийн хэрэгжилтийг анхан шатны нэгж дээр төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн цаг хугацаандаа, үр дүнтэй хэрэгжиж буй байдалд тогтмол хяналт тавих;
  • Төслийн зохицуулагчаас төслийн холбогдолтой даалгасан бусад ажлыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага, туршлага, ур чадвар

Ажил горилогч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Нийгмийн шинжлэх ухаан, боловсрол, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн.
  • Улсад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Барилгын ажлын гүйцэтгэлийг хяналт тавих чадвартай.
  • Монгол хэлний албан бичиг хөтлөлт болон ярианы өндөр ур чадвартай.
  • Англи хэлний дунд шатны чадвартай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал

Ажил горилогч нь дор дурдсан баримт бичгийг Монгол болон Англи хэлээр ирүүлнэ:

  • Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл (дээд тал нь 2 хуудас) (өөрийн ур чадвар, туршлагыг уг ажлын байранд тавигдаж буй шаардлагад хэрхэн нийцэж байгаа талаар тайлбарлан илэрхийлэх)
  • Хувь хүний намтар/ Төрийн албан хаагчийн анкет
  • Өмнөх ажил олгогчоос өгсөн тодорхойлолт – 1
  • Диплом, гэрчилгээний хуулбарууд

Шаардлага хангасан материалыг дугтуйлан битүүмжилж доорх хаягаар 2020 оны 8 дугаар сарын 24 – ны өдөр 17.00 цаг хүртэл хүлээн авна. Дугтуйн дээр тухайн ажлын байрны нэрийг орон нутгийн нэрийн хамт бичнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад урина. Ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр зохион байгуулах ба ярилцлагад ирэхдээ ажлын туршлагыг нотлох баримт бичиг, төгссөн сургуулийн диплом болон гэрчилгээний эх хувийг авч ирнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

 

Холбоо барих:

“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”

Төсөл хэрэгжүүлэх нэгж,

Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4

Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 976-51-260094, 7744-9198

цахим хаяг: grant9198@gmail.com

VACANCY ANNOUNCEMENT

FIELD COORDINATOR FOR UVS AIMAG

The Combating Domestic Violence Against Women and Children (Grant 9198-MON) is implemented by the Ministry of Justice and Home Affairs (MOJHA) and administered by Asian Development Bank (ADB) with funding of the Government of Japan. The project aims to deliver three outputs: (i) multi-disciplinary response and livelihood assistance services to domestic violence survivors delivered; (ii) capacity of key officials and staff responsible for protection and rehabilitation services for domestic violence survivors improved; and (iii) behavior of key stakeholders on prevention, reporting and protection of survivors improved. The project outcome will be the quality of and access to prevention and multi-disciplinary response to domestic violence strengthened. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/51217-001/main

The project will be implemented in Uvs, Sukhbaatar and Selenge aimags, and two districts of Nalaikh and Songinokhairkhan districts of Ulaanbaatar city. One field coordinator for Uvs aimag will be based at the respective in each aimag. The field coordinator of Uvs aimag is a full-time position for 28 person-months to be based in Uvs aimag.

Scope of Work

The project field coordinator, who will work under supervision of PIU coordinator, will be responsible for management and monitoring of implementation of the project activities at aimag level.

Tasks

The project field coordinators’ responsibilities include the following, but not limited to:

  • prepare quarterly and annual reports to the aimag authorities and to the project coordinator in line with the project in a format consistent with ADB’s project performance management system;
  • act as a secretary for the project sub-steering committee;
  • coordinate and monitor the implementation of all project activities at aimag and district levels including civil work, trainings, assessments and data collection, and report to the project coordinator;
  • support the project coordinator in monitoring the quality of all project activities carried out at respective project sites;
  • prepare annual project work plans for approval by the project coordinator;
  • assist in implementation of the women’s economic empowerment program, including selection of the grant recipient women survivors of domestic violence;
  • assist in selecting small-scale grant proposals for shelters, one-stop-service centers and multi-disciplinary teams on competitive basis;
  • conduct regular on-site monitoring on effective and timely implementation of the small-scale grant programs at grassroots level; and
  • other project-related tasks assigned by the PIU coordinator.

Required Qualifications, Skills and Experience

The applicant must possess the following:

  • have a bachelor’s degree in social sciences, education, and law
  • at least 5 years of demonstrated experience at state organizations
  • experience in working in the areas of domestic violence or child protection is an advantage.
  • skills for overseeing civil work are desirable.
  • excellent Mongolian writing and communication skills
  • intermediate English language skills is an advantage.

Application Submission Procedure

Interested candidates should submit an application consisting of the following documents, prepared in Mongolian and English language:

  • Cover letter (maximum two pages) explaining the reasons for applying to the position, describing how the candidate’s qualification, skills and work experiences meet the selection criteria
  • Curriculum vitae
  • One reference letter from the previous employer, and
  • Copies of all diplomas and certificates

All documents should be enclosed in a sealed envelope that indicates the applied position, and hand delivered to the below specified person by 17:00 p.m. of August 24, 2020. Please note that the submitted documents will not be returned to the applicants. Only short-listed candidates will be contacted and asked to (i) have a job interview with the selection committee; and (ii) provide proof of work experience and original copies diplomas and certificates at the interview.

Contact information:

“Combating Domestic Violence Against Women and Children”

Project Implementation Unit

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, B.Shirendev street 8/4

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-51-260094, 7744-9198

Email: grant9198@gmail.com

Related posts

Сонгон шалгаруулалтын зар

Amaraa Chuluun

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Bayanduuren b

Сургалт зохион байгууллаа

Bayanduuren b

Leave a Comment