Мэдээ мэдээлэл

Төслийн уралдааны дүн гарлаа

Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тусламж, үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багуудын дунд улсын хэмжээний жижиг төслийн уралдааны дүн гарлаа.

Төслийн уралдаанд нийт 122 төсөл хүлээн авснаас, 2 шатны сонгон шалгаруулалтаар дараах 30 газрын төслийг шалгаруулсан. Үүнд:

1.Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр;

2. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хамтарсан баг;

3. Баянхонгор аймаг дахь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбар түр хамгаалах байр;

4. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Хамтарсан баг;

5. Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр;

6. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хамтарсан баг;

7. Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр;

8. Дундговь аймгийн Өлзийт сумын Хамтарсан баг;

9. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төв;

10. Завхан аймгийн Улиастай сумын Чингэлтэй багийн Хамтарсан баг;

11. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн Хамтарсан баг;

12. Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төв;

13 . Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Өөрчлөлт таны гарт төсөл;

14. Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр;

15. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хамтарсан баг;

16. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хамтарсан баг;

17. Төв аймгийн Зуун мод сумын Хамтарсан баг;

18. Төв аймгийн Алтанбулаг сумын Хамтарсан баг;

19. Увс аймгийн Улаангом сумын Хамтарсан баг;

20. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төв;

21. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын түр хамгаалах байр;

22. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр;

23. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хамтарсан баг;

24. Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төв;

25. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Хамтарсан баг;

26. Багануур дүүргийн 5 дугаар хорооны Хамтарсан баг;

27. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Хамтарсан баг;

28. Сонгинохайрхан дүүрэг дэх Лантуун дохио ТББ-ын түр хамгаалах байр;

29. Чингэлтэй дүүрэг дэх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байр;

30. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Хамтарсан баг.

Дэлгэрэнгүй мэдээллийг Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн 260094, 77449198 утаснаас лавлана уу.

 

 

Related posts

“Гэмт хэргийг бууруулах боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

admin admin

ДАРХАН-УУЛ АЙМАГТ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛНА

Bayanduuren b

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗАРЛАЖ БАЙНА

Amaraa Chuluun

Leave a Comment