Мэдээ мэдээлэл

Хамтарсан сургалт зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хамтарсан сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтод зохион байгууллаа.

Сургалтад хил хамгаалах байгууллага, гадаадын иргэн, харьятын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага болон гаалийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцов.

Related posts

ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Bayanduuren b

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Bayanduuren b

Замын хөдөлгөөнөөс хүүхдээ хамгаалья!

Amaraa Chuluun

Leave a Comment