Цаг үеийн мэдээ

“ХҮҮХЭД БУРУУГҮЙ” МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургуультай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийн соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хууль зүйн их, дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд “Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа.

Мэдлэг сорих тэмцээнд хууль зүйн 6 их, дээд сургуулийн 7 баг хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж, ДХИС-ийн “Гэрэлт Ирээдүй” баг тэргүүлж, тус сургуулийн “Эрх зүйн хамелеон” баг дэд, Монголын үндэсний их сургуулийн  “Арга Билиг” баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

Related posts

ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Bayanduuren b

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Bayanduuren b

Bayanduuren b

Leave a Comment