• Home
  • Uncategorized
  • ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛНА
Uncategorized

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛНА

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус Ажлын албаны мэргэжилтэн Өвөрхангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах асуудлаар НҮБ-ын Хүн амын сангийн ажилтнуудын хамт 2018 оны 4 дүгээр сарын 16-наас 19-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллалаа.

Уг асуудлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд болон холбогдох албаны хүмүстэй уулзаж санал солилцон, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагын сургагч багш нар хамтарсан багийн гишүүдэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчтой ажиллах арга зүйг олгох SASA сургалтыг зохион байгуулав.

Related posts

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2016 ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Bayanduuren b

Сошиал уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА

Bayanduuren b

Leave a Comment