Мэдээ мэдээлэл

Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллалаа

Ажлын албаны мэргэжилтэн Өмнөговь аймагт ажиллаж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Сугир болон салбар зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг танилцуулж, аймаг дахь Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, аймагт хэрэгжиж буй НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн үеэр НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулах Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн засварын үйл ажиллагаатай танилцав.

Related posts

ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД ПЕР АНДЕРС СУННЕСОНТОЙ УУЛЗЛАА

Bayanduuren b

Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт ажиллалаа

Amaraa Chuluun

Шторкны уралдааны 2-р байр – Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

admin admin

Leave a Comment