Дэд зөвлөл хуралдав

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/205 тоот тушаалаар байгуулагдсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Дэд зөвлөл”-ийн анхны хурал 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоот хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Уг хуралд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын удирдах ажилтангууд оролцож, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар илтгэл, мэдээлэл хийн, цаашид хийж гүйцэтгэх ажлын чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр болсон байна.