Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, ярилцлага авах

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд туссан Хохирогчийг илрүүлэх, ярилцлага авах болон тусламж үйлчилгээнд хамруулах зааврыг боловсруулан өнөөдөр хэлэлцүүллээ.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, ярилцлага авах болон тусламж үйлчилгээнд хамруулах зааврыг Олон улсын шилжилт хөдөлгөөны байгууллагын Үндэсний зөвлөх боловсруулан холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төллөөллүүдэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.