Төслийн уралдааны дүн гарлаа

Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын дунд зарласан төсөл сонгон шалгаруулах УРАЛДААНЫ ДҮН

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.4 дэх хэсэг, 19-р зүйлийн 19.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан төслийн уралдаанд дараах байгууллагууд шалгарлаа. Үүнд:

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ангилалд:

  1. “Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ
  2. “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” ТББ
  3. Монголын зохиолчдын эвлэлийн Ховд дахь “Алтай” салбар ТББ
  4. “Дорнод аймгийн бүтээн байгуулалтын төлөө залуучуудын холбоо” ТББ

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ангилалд:

  1. “Экпат Монгол Үндэсний сүлжээ” ТББ
  2. “Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэлзүйн боловсролын төв” ТББ
  3. “Зам тээврийн хүрээлэн” ТББ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх ангилалд:

  1. “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” ТББ
  2. “Цахим сүлжээ залуусын давалгаа” ТББ

Уралдаанд идэвхтэй оролцож төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн нийт төрийн бус байгууллагад талархал илэрхийлье.