Мал хулгайлах

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/190 дугаар тушаалаар байгуулагдсан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлийн анхны хурал тус яамны 305 тоот өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдлаа.

Хуралд ГХУСАЗЗАА-ны дарга бөгөөд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, ГХУСАЗЗАА-ны Ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Мал аж ахуйн эдийн засгийн судалгаа, малчин өрхийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Гарьд, ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн Өмнөд хил хариуцсан ахлах офицер, хурандаа Ц.Түвшинжаргал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Чулуунтамир, ЦЕГ-ын МБА-ны Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Г.Бөхчулуун, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Баярсанаа, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайхан, “Ламрим” Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Дэшигсүрэн, Баян-монгол студийн захирал Д.Цэнгэнжав нар оролцлоо.

Хурлаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 04 дүгээр улирал, 2018 оны төлөвлөгөөнд оруулах саналыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, бодлогоо тодорхойллоо.

Related posts

Дэлхий даяар тархаж Монгол улсад ч илрээд буй Ransomware төрлийн WannaCry вирусээс хамгаалах хялбар 7 арга

ts@tsr@1

“Гэмт хэргийг бууруулах боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

Anun Chinbat

Цагдаагийн байгууллага 2017 онд 7.7 тэрбум төгрөгийн хохиролтой Хүрээлэн байгаа орчны эсрэг 70 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

Bayanduuren b

Leave a Comment