Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулж байна

Монголын нутгийн удирдлагын холбоо Төрийн бус байгууллагаас Монгол улсын 330 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ны хооронд сургалт зохион байгуулж байна.

Уг сургалтын хөтөлбөрийн дагуу Сүхбаатар, Ховд, Орхон аймгийн сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн бодлого, чиглэл, холбогдох хууль, журмын хэрэгжилтийн талаар, энэхүү ажилд нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвээр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал мэдээлэл хийж “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй” номыг гардуулж өгөв.