Зөвлөлдөх уулзалт боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн хүрээнд Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг сургалтын цогц хөтөлбөр боловсруулахад  сургалтын хөтөлбөр, сургалтын гарын авлагын агуулга, бүтцийн төслийг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 11-р сарын 3-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдуард Андерсон нар үг хэллээ.

Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулах их сургууль, Азийн сан, АНУ-ын Элчин сайдын яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцов.