Uncategorized

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулаа.

Уулзалтанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, “Монголын телевизүүдийн чуулган” ТББ гүйцэтгэх захирал М.Уламбадрах, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтуудын холбооны гишүүн телевиз, сайтуудын редактор, сэтгүүлч нар оролцлоо.

Иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд телевиз, мэдээ мэдээллийн цахим хуудасны баримтлах редакцийн бодлогын талаар ярилцаж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллах саналаа солилцлоо.

 

  

  

Related posts

ДЭД ЗӨВЛӨЛ 2018 ОНД ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ГОЛЛОН АНХААРЧ АЖИЛЛАНА

Bayanduuren b

The Best Exercise to Do If You Have Tight Hips

ts@tsr@1

“ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЯВЦ, ҮР ДҮН: ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Bayanduuren b

Leave a Comment