Архинд донтох өвчнийг эмчлэх талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь “Хүн амын эрүүл мэнд судлалын төв” ТББ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэгтэй хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн наркологийн эмч, сэтгэцийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сувилагч зэрэг нийт 31 хүнд архинд донтох өвчнийг эмчлэх “Хандлагаар анагаахуй” сэдэвт сэтгэл засал эмчилгээний сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Пакистан Улсын “Нишан” архи, мансуурлын донтонтын эсрэг нөхөн сэргээх төвийн захирал доктор Талат Хабиб заасан ба тэрээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр зохион байгуулагдсан “Архины хэрэглээг хянах бодлогын өнөөгийн байдал, чиг хандлага, Олон улсын сайн туршлага” уулзалт хэлэлцүүлэгт оролцож “Дэлхийн түвшинд архины хяналтын бодлогын стратеги чиглэл, бусад орны туршлага” илтгэлийг тавьж санал солилцлоо.