Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, АНУ-ын “Коломбо план” хөтөлбөртэй хамтран “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 18-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулж байна.

Сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нар хамрагдаж байна.

Сургалтыг “Коломбо План” хөтөлбөрийн сургагч багш нар удирдан явуулж байна.