Фото мэдээ

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА.

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Уг зөвлөлдөх уулзалтад Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Азийн сан зэрэг Олон Улсын байгууллагууд, АНУ-ын Элчин сайдын яам, Хууль сахиулах байгууллагуудын болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Сүүлийн үед манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хийгдэж буй ажлуудын нэг нь энэхүү зөвлөлдөх уулзалт бөгөөд зөвлөлдөх уулзалт нь төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлогын хүрээнд илүү үр дүнтэй ажиллахад түлхэц болохуйц арга хэмжээ юм.

Related posts

Шторкны уралдаанд 2-р байранд шалгарсан бүтээл

Anun Chinbat

Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрх зүйн байгууллагын төлөөлөгч нартай уулзлаа

Amaraa Chuluun

Уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчид шагналаа гардан авлаа.

Amaraa Chuluun

Leave a Comment