“ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ”-ЫН НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Монголын криминологичдын холбоо хамтран гэмт хэргийн талаарх статистик мэдээлэлд тулгуурлан нөхцөл байдал, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийсэн суурь судалгааны ажлын эмхэтгэл болох “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”-ыг эрхлэн гаргаж, өнөөдөр нээлтээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д хийлээ.

“Дэлхийн улс орнууд тухайлбал Япон, АНУ, ХБНГУ зэрэг оронд гэмт хэргийн цагаан ном /White paper on Crime/ гаргадаг туршлагад тулгуурлан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг зөвхөн санхүү, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, архины зохисгүй хэрэглээ, нийгмийн байдал гэх мэт явцуу хүрээгээр тодорхойлдог хуучин байдлаас татгалзаж, аль болох судалгаанд суурилсан тодорхой арга, арга зүйг практик үйл ажиллагаатай хослуулах бодит шаардлагад үндэслэн “Гэмт хэргийн цагаан ном”-ыг бүтцийн хувьд цоо шинээр томъёолон гаргалаа.

Цаашид энэхүү “Гэмт хэргийн цагаан ном”-ыг жил бүр эрхлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байна.