Оны шилдэг “Хамтарсан баг”-ийг шалгарууллаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Хамтарсан баг”-ийг чадавхижуулах жил болгон зарласан билээ.
Энэ ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран 2017 онд 21 аймаг 9 дүүргийн 609 хамтарсан багийн 4300 гаруй гишүүдийг сургалтад хамруулахын зэрэгцээ “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор улсын хэмжээнд хамтарсан багуудын дунд шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаан зарлаж дүнгээ гаргалаа.
Оны шилдэг хамтарсан багаар Төв аймгийн Зуун мод сум, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан багууд шалгарч, Ниссан маркийн автомашин, гишүүн бүр нэг сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.