Цагдаагийн байгууллага 2017 онд 7.7 тэрбум төгрөгийн хохиролтой Хүрээлэн байгаа орчны эсрэг 70 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” Дэд зөвлөлийн ээлжит хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр боллоо.

Хуралдаанаар дэд зөвлөлийн гишүүд 2017 оны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийж, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хүрээлэн байгаа орчны эсрэг 70 хэрэгт 7.7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 240.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 4.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ. Нийт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах ажиллагаа 66.5 хувьтай байна.