Мэдээ мэдээлэл

ДЭД ЗӨВЛӨЛ 2018 ОНД ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ГОЛЛОН АНХААРЧ АЖИЛЛАНА

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд олон салбарын оролцоог сайжруулах талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн онд зам тээврийн осол, хэргийн улмаас 392 хүн нас барсан нь өмнөх оныхоос 1.8 хувиар буурсан ч нас барагсдын дунд хүүхдийн эзлэх хувь 14.0 болж 1.5 пунктээр өссөн талаар цагдаагийн байгууллагын мэдээлэлд дурьдагдав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл нь 2018 онд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллана.

 

Related posts

Бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа

Amaraa Chuluun

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ АЛБА ХААГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

Уриалга

Anun Chinbat

Leave a Comment