Гэр бүлийн хүчирхийлэл

ХӨВСГӨЛ АЙМАГТ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛНА.

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулна.

Энэ асуудлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцон нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцлаа.

Энэ үеэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сургагч багш нар аймгийн төр, захиргааны болон халамж, үйлчилгээний ажилтнуудад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчтой ажиллах арга зүйг олгох SASA сургалтыг 2018.03.13-наас 2018.03.16-ны өдрүүдэд зохион байгуулав.

Related posts

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

Bayanduuren b

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Amaraa Chuluun

Дэд зөвлөл хуралдлаа

admin admin

Leave a Comment