60 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “КАМЕРЖУУЛАЛТ-2” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газар хамтран иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүрэг, хороо, сууц өмчлөгчийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дунд 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл зарлаж байна.

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Камержуулалт” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 270 гаруй сууц өмчлөгийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвхтэй оролцож гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд 534.0 сая төгрөгийн өртөг бүхий 2211 камер шинээр суурилуулжээ.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газрын цахим хуудас болон 99109382 дугаараас тодруулах боломжтой.